ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Хууль эрх зүйн ойлголт судлах зүйл

Аргагүй хамгаалалтын тухай ойлголт, Аж ахуйн эсрэг гэмт хэрэг Бие даалтын сэдэв

2009-11-08 16:07

Оршил

Монгол Улсын эрүүгийн эрх зүй нь Ерөнхий , Тусгай гэсэн хоёр үндсэн ангиас бүрддэг.Ангиуд хэсгүүдээс ,хэсэг бүлгүүдээс ,бүлэг зүйл заалтаас бүрддэг тогтолцоотой.Ерөнхий  ангийн хэм хэмжээгээр эрүүгийн эрх зүйн тулгуур ойлголт болох Монгол Улсын эрүүгийн эрх зүйн зорилт , гэмт хэрэг ,ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ ,үйлдэл,эс үйлдэхүйн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдлууд ,ял оногдуулах ,эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөх зэрэг институтыг зохицуулна. Эрүүгийн эрх зүйн Ерөнхий анги нь нийтлэг үндэслэл ,гэмт хэрэг,эрүүгийн хариуцлага буюу ялаас чөлөөлөх  гэсэн 4 хэсэг ,13 бүлэг,78 зүйлээс бүрддэг ажээ.  Ерөнхий ангийн 8-р бүлэгт  “Гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал” ын тухай заасан байдаг бөгөөд 8-р бүлэгийн 40-41 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын тухай ойлголтын тухай зүйчилсэн байна.

      Тусгай анги нь 8 хэсэг , 18 бүлэг, 223 зүйлээс тогтсон байх ба  тусгай ангийн 20 дугаар бүлэгт “Аж ахуйн эсрэг гэмт хэрэг” ийн тухай зүйчилсэн.

Эрүүгийн эрх зүйн хичээлийн энэхүү бие даалтаар “Аргагүй хамгаалалт”, “Аж ахуйн эсрэг гэмт хэрэг” ийн тухай авч үзлээ.

Аргагүй хамгаалалтын тухай

Аргагүй хамгаалалтын инситут нь эрүүгийн эрх зүйд нэлээд маргаантай асуудлын нэг юм.Аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх үндэс нь хүний жам ёсны эрхээс үүдэлтэй Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах ,халдашгүй эрх, эрх чөлөөтөй байх эрхээс үүсэлтэй гэж үздэг.

Аргагүй хамгаалалт хийх эрх нь зөвхөн хүний амь нас эрүүл мэнд төдийгүй хуулиар хамгаалагдсан бусад эрх чөлөөнд халдсан тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой юм.

 

            Нийгэмд аюултай ажиллагааг зогсоох,аюулыг зайлуулахын тулд аюул учруулж буй этгээд болон бусад хүмүүсийн ашиг сонирхолд бие мах бодийн ,материаллаг түүнчлэн бусад хохирол учруулах явдал гардаг. Ийм ажиллагаа нь Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасан заалтуудтай зарим шинжээрээ хэлбэрийн төдий тохирч байдаг. Хэдий тийм боловч тодорхой нөхцөлд уг ажиллагааг хууль бус гэж үздэггүй.Учир нь энд гэмт хэргийн материаллаг шинж болох нийгмийн аюул байдаггүй. Түүгээр ч барахгүй нийгмийн харилцаанд учруулж буй аюулыг арилгах нь нийгмийн хувьд ашиг тустай. Үүнэс үзэхэд үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал гэдэгт нийгмийн эрх ашиг, харилцаанд учруулж буй аюул, заналхийлэлийг арилгахад чиглэгдсэн нийгэмд тустай ажиллгааг ойлговол зохино.

Эрүүгийн эрх зүйд доорхи нөхцөл байдлуудыг нийгмийн хор аюулгүй гэж үзнэ. Үүнд:

-       Аргагүй хамгаалалт

-       Гэмт хэрэгтнийг баривчлахад учруулсан хохирол

-       Гарцаагүй байдал

-       Бие мах бодийн болон сэтгэхүйн албадлага

-       Үндэслэл бүхий эрсдэл

-       Тушаал захирамж биелүүлэх зэрэг хамаарна.

Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу аргагүй хамгаалалтын байдалд хийсэн үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохгүй.

Эрүүгийн хуулиар “аргагүй хамгаалалтын байдалд” өөрөөр хэлбэл энэ хуулиар хамгаалагдсан төр,нийгмийн ашиг сонирхол,өөрийн болон бусдын амьд явах халдашгүй чөлөөтэй байх ,түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй. 

Аргагүй хамгаалалт хийх эрхийг мэргэжил болон тусгай бэлтгэл албан тушаалын байдлаас үл хамааран хэн боловч эдэлнэ.Түүнчлэн нийгэмд аюултай халдлагаас зайлах,эсвэл бусад хүмүүс болон төрийн байгууллагын туслалцаа авах боломж байсан эсэхэс үл хамааран тухайн хүн ийм эрхтэй байна. Иймд аргаүй хамгаалалт нь хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолыг гэмт халдлагаас хамгаалан ,довтлогч этгээдэд ямар нэг гэм хор учруулсан хууль ёсны ажиллагаа байдаг.

Эрүүгийн хуульд ийм заалт оруулсан нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Учир нь манай иргэд өөрсдийн эрхийг хуулиас шууд мэдэх бололцоо олгож байна. Иргэдийн хувьд аргагүй хамгаалалт нь үйл ажиллагаагаа чөлөөтэй сонгох эрх байдаг бол зарим ангилалын хүмүүсийн хувьд үүрэг байдаг . Ийм хүмүүс цагдаагийн ажилтанууд, хамгаалалтынхан , цэргийн албан хаагчид хамаарна. Эдгээр хүмүүс аргагүй хамгаалалтыг хэрэглэхээс татгалзвал сахилга батын зарим тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхэд хүрнэ.

Түүнчлэн аргагүй хамгаалалт нь довтолгоон бүхий гэмт халдлагуудын эсрэг хийгддэг учир халдлага бодитой байхыг шаардана. Гэмт халдлага бодитой тулгарсан байна гэдэг нь халдлага хийгдэж эхэлсэн буюу тэр даруй эхлэх байсныг ойлгох бөгөөд довтолгооны аюул өнгөрөөгүй байх ёстой.

Халдлага болон халдлагыг няцаах ажиллагаа нь өөр өөр нөхцөлд явагдана.Аргагүй хамгаалалт хууль ёсны байх нөхцөл нь халдлага болон хамгалалтад таваигдах шалгуураар тодорхойлогдоно.

А. Халдлагын хувьд:

- нийгэмд аюултай байх 

-илэрхий байх

-бодитой байх

 

-аюулын эх сурвалж нь хүний ухамсартай халдлага байх довтолгоон зэрэг болно

 

Халдплага нийгэмд аюултай байх нь аргагүй хамгаалалтыг хэргэлэх эрхийг бий болгоно. Тэгэхээр халдлага нийгэмд аюулгүй бол тийм эрх үүсэхгүй. Халдлага бодитой байх гэдэгт иргэд нийгэм төрийн хууль ёсны эрх ашиг сохирхолд хор хохирол учирч байгаа , эсвэл тийм хор хохирол учруулах бодитой шууд аюуд занал хийлэл бий болсныг ойлгоно.Ө/х аюул нь хамгаалалт хийж буй хүний төсөөлөлд биш,харин бодитой оршиж байх ёстой.

Б. Хамгаалах ажиллагаа хууль ёсны байхад дараах нөхцөлүүд орно.

а/ хор уршиг учруулж болх хүмүүсийг тодорхойлох нөхцөл байдал /хамгаалалт ашигтай байх/

б/ хамгаалатын цаг хугацааны хязгаар

в/ хамгаалалт болон халдлагын хоорондын харилцан хамаарал зэрэг юм.

Хамгаалалтыг няцаахын тулд зөвхөн халдлага  хийж буй этгээдэд хохирол учруулж болно. / 3-дагч этгээдэд болохгүй/

Аливаа нийгэмд аюултай халдалага нь эхлэл төгсгөлтэй байна. Тэгэхээр нийгэмд аюцлтай халдлага болж байгаа тэр үед л аргагүй хамгаалалт хийж болно.Ихэнхи тохиолдолд аргагүй хамгаалалтын эхлэл нь халдлага байдаг бөгөөд төгсгөл нь халдлага зогсох агшин болно.

Аргагүй хамгаалалтын хууль ёсны байх чухал нөхцөл нь хамгаалалт болон халдлагын харьцаа болно.

Хамгаалалт нь халдлагаас илэрхий давуу байж болохгүй гэхдээ халдагч этгээдэд арай илүү хохирол учруулах явдал бий. Энд халдлагын тодорхой нөхцөл байдал хамгаалат хийж буй хүний онцлогийг харгалзан үзнэ.

Дээр дурдсанаар гэмт халдлага бодитой тулгарсан байна гэдэг нь гэмт этгээдийн хийх гэж байгаа нь хамгаалалт хийж буй хүний ойлголтоор биш гэмт хэрэг үйлдэж буй этгээдийн ботид зан төлөвийг илэрхийлэх шинж юм. Иймд зөвхөн бодитой халдлагын эсрэг аргагүй хамгаалалтыг хийх ёстой гэж тайлбарласан байна. Тэгэхээр халдлага бодитой болно гэдэгт хамгаалалт хийж байгаа хүнд ойлгогдсон уг халдлага шууд тулгарсан эсвэл хэргийн нөхцөл байдлаас хамаарч тэр даруй эхлэх байсныг , буюу халдлага илэрхий байхыг ойлгоно. Жишээ нь : Шөнийн ээлжийн ажлаасаа тараад харьж явсан “Ө”-г харанхуй нарийн гудамжаар ороход хэдэн залуучууд араас нь цохиж унаган тал талаас нь өшиглөж зодож тэдний нэг нь “Ө”-г ороолтоор нь боосон энэ үед “Ө” нь халаасандаа байсан отвертикоор боож байгаа хүний нүүрэн тус газар цохиж ,хатгасан . Үүний улмаас “Л” –ийн нэг хүд сохорч хүнд гэмтэл авсан байна. Хэдийгээр “Ө” нь бусдын бие мах бодид хүнд гэмтэл учруулсан боловч энэ нь өөрийн амь насыг хамгаалах үүднээс хийгдсэн учраас уг үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзнэ.

Зарим тохиолдолд хамгаалагч довтолгоон эхлэхийг хүлээх биш хамгаалалтыг хэрэгжүүлж болно. Зарим тохиолдолд гэмт этгээдийн довтолгоон төгссөн нь гэмт хэргийн нөхцөл байдлаас хамаарч хамгаалагчид тодорхой бус байдаг.Ийм үед хэрэгжүүлсэн хамгаалалтыг довтолгоон нэгэнт өнгөрсөн гэж үзэлгүйгээр хууль ёсны гэж үзэж болно. Энэ талаар академич С. Нарангэрэл “Хамгаалалт нь довтолгоотой шууд зэрэгцсэн түүнчлэн хэдийгээр халдлага төгссөн байсан ч тэр дороо хамгаалалт хийсэн төдийгүй хэргийн болсон нөхцөл хамгаалагчид довтолгооны төгсгөлийг тодорхой бус болгосон үед аргагүй хамгаалалтын байдлын нөхцөл буй болсон гэж” үзнэ гэсэн байна.  Аргагүй хамгаалалт нь довтлогч этгээдэд гэм хор уяруулах замаар хийгдэх учраас хамгаалатын эцэст бий болох хор уршиг нь ямарч байж болно./эрүүл мэндэд нь гэмтэл учруулах,амь насыг нь хохироох г.м/

Худал хамгаалалт: Аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн гэмт хэргийн эсрэг хийдэг Харин зарим үед гэмт хэргийн довтолгоон болоогүй байхад халдлага боллоо гэж андуурч хамгаалат хийх тохиолдол гардаг ба үүнийг эрүүгийн эрх зүй болон шүүхийн практикт худал хамгаалалт гэнэ. Худал хамгаалалт нь дараах нөхцөлийн улмаас хмйгдсэн байж болно.

-       Хамгаалалт хийж байгаа хүн хохирогчийн үйлдлийн шихж чанарыг нийгэмд аюултай халдлага гэж андуурч алдаа гаргасан байж болно. Жишээ нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаа хурд хэтрүүлэн явж байсан машиныг зогсох дохио өгсөн боловч жолооч түүний шаардлагыг биелүүлэлгүйгээр зугтаж цагдаа түүний хойноос хөөж зогсохыг шаардсан . Энэ үед машинд сууж явсан хүний гарт буу харагдах шиг болоход цагдаа тэдэн рүү гал нээж жолооч зорчигчийг шархдуулсан байна.Уг үйл явдал болсны дараа  ботид байдал дээр машинд байсан жолооч нь согтуу учраас цагдаагаас зугтсан нь тогтоогдсон байна.

-       Худал хамгаалалтыг халдаж байгаа хүний талаар андуурч ,халдлага хийгээгүй өөр бусад хүний эсрэг хийсэн байж болно. Ж.нь:  Сургуулийн үдэшлэг болж байх үед коридорт “Р” гэгч дээд ангийн “А “-тай үл ялих зүйлээс болж маргалдан зодолсон . Энэ үед “А”-ийн ангийн хэдэн хүүхэд ирж “Р”-ийг тал талаас нь өшиглөж зодсон.”Р” тэднээс зугтахад түүний араас хүн хөөж ирэхэд нь хажуудаа байсан модоор түүнийг цохиж унагасан. Гэтэл тэр нь “Р”-ийн найз “Х” байсан байна.

-       Хамгаалалт хийж байгаа хүн гэмт халдлагын төгсгөлийн үеийг буруугаар төсөөлсний улмаас худал хамгаалалтыг хэрэгжүүлсэн байж болно.Үүнийг эрүүгийн эрх зүйд “хожимдсон хамгаалалт “гэдэг. Өөрөөр хэлбэл халдлага нэгэнт төгссөн ,хамгаалалт хих шаардлагагүй үед хамгаалагч түүнийг мэдэлгүйгээр хамгаалалтаа үргэлжлүүлж байгаа явдал юм.Худал хамгаалалт хийсэн этгээдийн үйлдэл нь гэм буруугийн андууралтай холбоотой тайлбарлагдах ба хэрэв хамгаалалт хийж буй хүнд хүнд гэмт халдлагын хор аюул ,довтолгоон  төгссөн эсэх нь тодорхойгүй ,түүнийг мэдэх боломжгүй байсан тохиолдолд аргагүй хамгаалалт гэж үзнэ. Харин хамгаалагчид хамгаалалт хийх шаардлагүй нь мэдэж байсан,мэдэх боломжтой байсан тохиолдолд болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.           

 

 

 

 АЖ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ ,ТӨРӨЛ

 

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7-р хэсэг Эдийн засгийн гэмт хэрэг 20-р бүлэгт Аж ахуйн эсрэг гэмт хэргийн тухай 156-176-р зүйлээр зүйчлэн зааж өгсөн байдаг.

     Аж ахуйн эсрэг гэмт хэрэг гэдэг нь материаллаг үнэт зүйлийг үйлдвэрлэх,хуваарлих,хэрэглэх,үйлчилгээг эрхлэн явуулахахад чиглэгдсэн нийгмийн харилцаанд халдсан,эрүүгийн хуулиар хорглисон,нийгэмд аюултай үйлдэл,эс үйлдэхүй мөн.

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн объект нь материалаг үнэт зүйлийг үйлдвэрлэх, хуваарилах, хэрэглэх, үйлчилгээг эрхлэн явуулахтай холбоотой эдийн засгийн хэвийн үйл ажиллагааны явцад бий болсон нийгмийн цогц харилцаа юм.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний объект гэдэг нь Эрүүгийн хуулиар гэмт халдлагаас хамгаалагдсан нийгмийн эрх ашигхарилцаа юм

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн шууд объект нь эдийн засгийн үйл ажиллагааны явцад бий болсон нийгмийн тодорхой харилцаа байдгаас гадна зарим гэмт хэргийн бүрэлдхүүнд нэмэгдэл шууд объектыг зааж өгсөн байдаг.Ж.нь хэрэглэгчийг хуурч мэхлэх,төөрөгдүүлэх г.м

Гэмт хэргийн шууд объект гэдэг нь нэг буюу хэд хэдэн гэмт хэргийн шууд халдпагад өртсөн нийгмийн тодорхой эрх ашиг , сонирхолын нийлбэр цогц юм.

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн хэд хэдэн гэмт хэргийн хувьд халдлагын зүйл заавал байх шинж болдог. Тухайлбал үнэт цаасЭХ-ийн 158-р зүйл,барааны тэмдэгЭХ-ийн 168-р зүйл,мөнгөн тэмдэгт,үнэт цаас,онцгой албан татварын тэмдэгийг хуурамчаар үйлдэх,ашиглах,борлуулах зэргийг дурьдаж болно.

Халдлагын зүйл гэж гэмт эдгээдийн үйл ажиллагаанд өртөгдөж буй материалаг эд зүйлийг хэлнэ.Эдгээр эд юмсыг хүртэж мэдрэх,хэмжих болон бэхжүүлэн авах боломжтой.Гэвч зарим хэргийн бүрэлдлэхүүний хувьд халдлагын зүйлийг заавал заах боломжгүй байдаг.

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн объектив тал нь үйлдэл эс үйлдэхүйн алинаар ч илэрч болно.Зарим гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж нь гэмт хэрэг үйлдэх арга юм. Ж.нь татвар төлөхөөс зайлсхийх,ЭХ-ийн 166-р зүйл, эд зүйлийг хууль бусаар хил нэвэрүүлэхЭХ-ийн 175-р зүйл. Матеиллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд нийгэмд аюултай хор уршиг буюу хохирол учирсан байх шаардлагатай бөгөөд хохиролын хэмжээг тодорхойлохдоо ЭХ-ийн хуулийн 29-р зүйлийг баримтална.

 Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал гэдэг нь ЭХуулиар хамгаалагдсан объектод хор уршиг учруулж буй нийгэмд аюултай тодорхой зан үйлийн гадаад илэрлийг тодорхойлдог гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг бөгөөд ниийгэмд аюултай хор уршиг,үйлдэлэс үйлдэхүйболон хор уршгийн хоорондох шалтгаант холбоо,гэмт хэрэг үйлдсэн газар орон,цаг хугацаа,үйлдлийн арга,нөхцөл байдал зэрэг шинжүүдийг агуулсан байна.

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн субъект нь нийтлэг болон тусгай субъекттэй.Нийтлэг субъект нь 16 насанд хүрсэ,хэрэг хариуцах чадвартай,бие хүн Тусгай субъект нь албан тушаалтан ж.нь:ЭХ-ийн 156 дугаар зүйлийн 2 дахь заалт, 157 дугаар зүйл,170 дугаар зүйл

Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект гэдэг бол Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл,эс үйлдэхүйг санаатай буюу болгоомжгүй үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай этгээд мөн

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн субъектив талын хувьд гэмт хэргүүд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Тухайлбал : Хууль тогтоомж зөрчих ,албан тушаалаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлэх гэх мэт

Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал гэдэг нь гэмт хэрэг үйлдэж буй этгээдээс гэмт хэрэг , түүний үр дагаварт хандаж буй сэтгэхүйн дотоодхандлага мөн.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг үндсэн шинж гэм буруу , нэмэгдэл шинж гэмт сэдэлт , зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал гэж хоёр хэсэгт хуваана.

Гэм буруу , сэдэлт , зорилго зэрэг нь сэтгэхүйн бие даасан үзэгдэл болно. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг нь дээр дурдсанчлан санаатай хэлбэрээр үйлдэгддэг учир сэдэлт, зорилго зэргээ гэмт этгээд урьдчлан тодорхойлсон байдаг.

Гэм буруугийн хэлбэр гэдэг бол гэмт хэрэг үйлдсэн  этгээдийн ухамсар болон хүсэл зоригийн тодорхой нэгдэл юм

 Монгол Улсын эдийн засгийн харилцааг шинэчлэх,эдийн засгийн харилцааг зохицуулах  эрх зүйн орчинг шинээр бүрдүүлэхэд 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ үндсэн хууль чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Үндсэн хуульд Монгол Улсын эдийн засгийн харилцааны үндсийг тунхагласан зарчмын шинж чанартай хэм хэмжээ хуульчлагдсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага ,өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна … 2 дахь хэсэгт Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгч эрхийг хуулиар хамгаална … 4 дэх хэсэгт Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал,аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилглод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна… гэж тус тус заажээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 хэсэгт …Монгол Улсын иргэн хувийн аж ахуй эрхлэх эрхтэй бөгөөд төр нь энэ эрхээ баталгаатай эдлэх улс төр ,эдийн засаг,зохион байгуулалт ,эрх зүйн баталгаагаар хангах үүрэгтэй …гэж аж ахуйн үйл ажиллагаа явуулах иргэний эрхийг хуульчилсан байна.   

Ингэснээр эдийн засгийн үндэс болох өмчийн харилцаа шинэчлэгдэн дан ганц социалист өмч ноёрхсон аж ахуйн харилцаа үндэсээрээ өөрчлөгдөн олон өмчийн хэвшил бүхий эдийн засаг ботид байдал болж ,аж ахуйн харилцаанд цоо шинэ нөхцөл үүссэн байна.

Монгол Улсын эдийн засгийн харилцааг зохицуулах эрх зүйн тогтолцоонд Монгол Улсын эрүүгийн хууль чухал үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын эдийн засаг,нийтийн болон хувийн өмч аж ахуйн үйл ажиллагаа явуулахтай холбоотой журам,аж ахуй эрхлэх эрхийг гэмт халдлагаас хамгаалахад оршино.

Эрүүгийн хууль нь энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Эрүүгийн хуулийн тусгай ангид аж ахуйн эсрэг гэмт хэргүүдийг хуульчилж ,тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл,хэмжээг тодорхойлдог. 

Эрүүгийн хуулийн “Аж ахуйн эсрэг гэмт хэрэг” гэсэн 20 дугаар бүлэгт 156-176 дугаар зүйлд тухайн гэмт хэргийг төрөлжүүлэн заасан байна.   

Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл : Банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг

 

Энэхүү гэмт хэрэг нь банк,санхүү зээлийн үйл ажиллагааны хүрээнд үйлдэгддэг аж ахуйн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд уг зүйлд банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг хоёр өөр бүрэлдэхүүнтэйгээр тодохойлжээ.Эрүүгийн хуулийн 156.1 дэх хэсэгт “Банкны үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх “ 156.2 дахь хэсэгт “Банкны тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэргийг тус тус хуульчилсан байна.

Объект: Банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг нь давхар объекттой гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн шууд объект нь 156.1 дэх хэсэгт заасан бүрэлдэхүүний хувьд банкны тухай хууль тогтоомжоор тогтоосон банкны үйл ажиллагаа эрхлэх талаар тогтоосон журам ,156.2 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүний хувьд банкны байгууллагын хууль ёсны хэвийн үйл ажиллагаа байна. 

Банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн нэмэгдэл объект нь банкны байгууллагаар үйлчлүүлэгч төрийн ба төрийн бус байгууллага ,аж ахуйн нэгж иргэдийн хууль ёсны эрх ашиг ,сонирхол,өмчлөх эрх юм.

Объектив тал: Уг гэмт хэрэг нь объектив талын бүтцийн хувьд материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг юм.

156.1 хэсэгт заасан бүрэлдэхүүний хувьд объектив тал нь Нэгдүгээрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй банк нээсэн ,банкны үйл ажиллагаа явуулсан үйлдэл,Хоёрдугаарт уг үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан хор уршиг ,Гуравдугаарт тэдгээрийн хоорондох шалшгаант холбоо гэсэн заавал байх шинжээс бүрдэнэ.

Субъектив тал: Энэ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.ЭХ-ийн 156.1 дэх хэсэгт заасан хэрэг нь гэт буруугийн шууд ба шууд бус санаатай хэлбэрээр байдаг бол ,ЭХ-ийн 156.2 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүн нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй ,шунахай буюу хувийн ашиг сонирхолтой  / сэдэлтэй / байна.

Субъект : Гэмт хэргийн субъект нь энэ хоёр бүрэлдэхүүний хувьд өөр өөр байна.Т.бал: 156.1 дэхэд заасан  хэргийн субъект нь хууль бусаар банк нээсэн, банк бус санхүүгийн байгууллага ажиллуулласан ,банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан этгээд /хувь хүн/ байна. Харин ЭХ-ийн 156.2 дахь хэсэгт заасан хэрэг нь тусгай субъекттэй ,зөвхөн банкны байгууллын ажилтан байна.

Хүндрүүлэх нөхцөл байдал:ЭХ”-ийн 156.3 дахь хэсэгт заасан энэ хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ. ЭХ-ийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэргийн ултаас онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэргийн онц их хэмжээний хохирол учирсан гэдэг нь ЭХ-ийн 29.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль түгтүүмжихд заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол учирсныг хэлнэ.

Эрүүгийн 157 дугаар зүйл : Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох гэмт хэрэг

 Объект :   Энэ гэмт хэргийн объект нь Банк, банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны хэвийн үйл ажиллагаа /баноны ашигт ажиллагаа , төлбөрийн чадвар /байна.

Объектив тал: Уг хэргийн объектив тал нь нэгдүгээрт Албан тушаалтан банкны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж орлцсон үйлдэл ,Хоёрдугаарт түүний улмаас банкны төлбөрийн чадвар ашигт ажиллагаанд их хэмжээний хохирол учруулсан хор уршиг,Гуравдугаарт Дээрх үйлдэл түүний улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх гэсэн 3 шихжээс бүрдэх ба материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Субъектив тал:Судалж буй гэмт хэрэг нь гэт буруугийн шууд санаатай хэлбэртэй ,шунахай буюу хувийн ашиг сонирхолоор /сэдэлтэй үйлдэгдэнэ.

Субъект: Тусгай субъекттэй.Албан тушаалтан байна.Албан тушаалтан гэдэгт төрийн болон төрийн бус байгууллага ,аж ахуйн нэгжийн албан тушаалтан ,банкны ба банк бус байгууллагын албан тушаалтан аль нь ч байж болно.

Хүндэрүүлэх нөхцөл:ЭХ-ийн 157.2 дахь хэсэгт хууль тогтоогч энэ хэргийг  а/ давтан б/ уг хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол хүндэрүүлж үзэхээр заажээ 

Нийтэлсэн : ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ | Уншсан (2527) | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. майндфак :
    2014-07-26 21:07

    zodoldoj chadahgui bol bitgii zodold bitgii hunii durgui hurge. zugeer duugai gazar shirteed yavj baiwal amind chine olziitei.

  2. xxxx :
    2013-02-22 18:17

    zoduulj bgaa tohioldold Argagui hamgaalalt bolno.

  3. xxxx :
    2013-02-22 18:17

    zoduulj bgaa tohioldold Argagui hamgaalalt bolno.

  4. эрхэмбаяр :
    2010-12-05 12:41

    сайн болжээ гэхдээ аргагүй хамгаалалт дээр affect-нд орохыг өшөө сайн тайлбарласан бол

  5. АНХБАЯР :
    2010-05-17 01:49

    nice

  6. ууганбаяр :
    2010-03-25 21:33

    hund zooduulj bgaad hutgalwal ter argagui bie hamgaalalt bolhuu

Сэтгэгдэлийн тоо : 6

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл